МХХТ Зоригт

I love Mongolia

Чи миний шүлэг



Чи миний шүлэг
Үйсэн хавтастай дэвтэр минь чиний үнэртэй
Үдшээр бичих шүлэг минь мөрөөдлийн шидтэй
Учрал дуудсан совин бодлын аясаар дурайх
Увидаст зөөлөн харц мөр бүрээс нь ширтэнэ
Цээлийн гүнээс үгэн булаг ундрах
Цэвцийх цагаан хуудас чиний дүртэй
Цэцэгсийн зүүд сэрээж сэмхэн инээсээр
Цээжийг минь түших хонгорхон дуутай
Үүрийн алтан цацраг үнсэн туяарна
Үзэгний аясаар бие чинь тодроно
Дэнгийн гэрэлд бясалган суухад
Дэлхий ертөнц уяралын өнгөтэй
Сэвэлзэх салхи гэзгийг чинь самнах
Сэтгэл цэлмээх үзэсгэлэн гоо минь
Шад бүртээ аалийг чинь санагалзан
Шаргалхан өдрүүдийг чимэж явна.
Share on Google Plus

About Unknown

0 comments:

Post a Comment